Эрдмийн их далайд аялахаар 41 мянган хүүхэд сургуулийн босго алхлаа
2025-2026 оны хичээлийн жил эхэлж хүүхдүүд баяр хөөртэйгөөр аав ээж, ах эгч, эмээ өвөөдөө хөтлүүлэн элдвийг ярилцан цэцэрлэг, сургуульдаа явж байгаа нь хэний ч хайрыг татна. Нийслэлийн хэмжээнд энэ жил нэгдүгээр ангид 41 мянган хүүхэд сургуулийн алтан босгыг алхан орж байна. Тэгвэл тэдний сэтгэгдлийг эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. Базарсүрэнгийн Нандинболор охин цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс сургуулийн алтан босгыг алхан орж байгаадаа өөртөө нэг л итгэлгүй, гайхаж байгаа нь түүний нүүрнээс илт мэдэгдэж байлаа. Тэрээр өмнө нь ийм олон хүүхэд харж байгаагүй болохоор биеэ барьсан, гайхшралын байдалтай хичээлийн хэрэглэлээ хямгадана. Багш нь түүнээс “Сургуульд орох гоё байна уу Нандинболороо” гэхэд нь шинэхэн өмссөн сурагчийн дүрэмт хувцсаа барьж үзэн инээмсэглэх нь эгдүүтэй байлаа.
Н.Энхбаяр: Төмөр замын нууц гэрээг ил болгох ёстой
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэе.
МАН-ын даргын сонгуульд өрсөлдөөн гарах уу?
АН шинэ даргатай болсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ҮБХ, Их хурлынхаа гишүүдийн дийлэнх олонхын саналаар АН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн хүрээнийхний яриа, хэвлэлүүдийн мэдээлэлд “...О.Цогтгэрэл АН-ын дарга болох нь тодорхой байсан” л гээд байна. Гэхдээ, удаан хугацаанд эв зүйгээ алдсан АН-ынхан Лу.Гантөмөрийн үед цуглаж, одоо О.Цогтгэрэлийн үед эвлэлдэн нэгдэхээр болж байх шиг байна.