П.АМГАЛАН

 Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох бусдад хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн шүүх хурал боллоо.

Шүүх хурлаар Ч.Санжаадамбыг бусдад гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Хэргийг эргэн санавал, улсын аварга Ч.Санжаадамбад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Эх сурвалж:www.zms.mn