Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий Украины иргэдэд нийгмийн тэтгэмж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хуульд энэ долоо хоногт  хориг тавьсан байна. Тэрбээр, “Шимтгэл төлдөггүй Украины иргэд Польшийн иргэдээс давуу эрх эдэлж байгаа нь шударга бус” гэж мэдэгдсэн байна. Мөн Навроцкий бандерчуудын болон фашистын бэлгэдлийг адил түвшинд авч үзэх хуулийн төсөл санаачилж буйгаа зарлажээ.

Польшийн шинэ Ерөнхийлөгч Кароль Навроцкий 2025 оны наймдугаар сарын 6-нд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

Эх сурвалж: www.zms.mn