Ц.МЯГМАРБАЯР 

“ Зууны мэдээ” сонины энэ удаагийн зочноор Нийслэлийн орон сууц корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайханыг урьж гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.


-Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, газар зохион байгуулалт, чөлөөлөлт, дахин ашиглалт, бонд санхүүжилт, зээлийн эргэн төлөлт, гээд олон ажлыг танай байгууллага хэрэгжүүлдэг. Тэгэхээр эхлээдамжилттай хэрэгжиж байгаа төслийн явцаас танилцуулах уу? 
-Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд зургаан байршилд дэд төвүүдийг байгуулахаар зорьж байна. Эдгээрээс Баянхошуу болон Шархад дэд төвийн төслийг Азийн хөгжлийн банкны урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж дууссан. Нийт 162 га-д Баянхошуу дэд төвийг байгуулж байгаа Шархад дэд төвийн төсөл 145 га талбар дээр барилгажуулах, орон суужуулах төслийг  урт хугацаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид  Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төв болон Баянзүрх дүүргийн Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны төсөл эхэлсэн. Энэ хоёр дэд төвд энэжилийн тухайд 220 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж, явц 90 гаруй хувьтай. Удахгүй улсын комисс хүлээж авахад  бэлэн болсон. Цаашдаа Баянхошуу дэд төвд 440, Шархад дэд төвд 360 нийт 800 айлын орон сууц баригдана. Энэ мэтээр 162 болон 145 га талбайн газар чөлөөлөлт 4-5 жилийн хугацаанд 2032 он хүртэл үргэлжлэхээр байгаа. 


-Азийн хөгжлийн банкнаас эдгээр төвүүдэд нийт хэчнээн төгрөгийн  санхүүжилтийг олгох вэ. Хэдийгээр урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа ч зээлийн эргэн төлөлтийг хариуцах эзэн тодорхой байх ёстой шүү дээ?
-Орлогод нийцсэн 800 айлын ногоон орон сууцны санхүүжилтэд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгоно. Тус төслийн эхний 220 айлын орон сууц энэ есдүгээр сард ашиглалтад орж байгаа бол үлдсэн зургаан блок орон сууцны барилга ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Эдгээр орон сууцыг дараагийн газар чөлөөлөлтөд зориулж ашиглахаар төлөвлөж байгаа. Хэдийгээр эргэн төлөлтийн хугацаа болоогүй байгаа ч  зээлийн эргэн төлөлт хийх шаардлага гарна. Саяхан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд баригдах орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 75 хувийг нь зах зээлд  худалдан борлуулж дараагийн газар чөлөөлөлтөд зарцуулах шийдвэр гарсан. Тэгэхээр эргэн төлөлтийг нийслэл биш манай корпораци хариуцана. 

Үргэлжлэлийг www.zuuniimedee.mn сайтаас захиалан уншина уу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 159 (7656)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.