Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?
Монгол хэрдээ таарсан арвин баялагтай. Гэвч Монголын иргэд түүнийхээ хишгийг хүртэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Анхнаасаа буруу замаар тарчихсан баялгийг буцааж зөв рүү нь оруулах асар хүнд бололтой. Нэгэнт эзэмшээд, ашиглаад, амтанд нь орчихсон нөхдүүд амар тавьж өгдөггүй аж.
Ийм замаар эзлэгдсэн хэдэн үйлтэй орд манайд бий. Гэхдээ, хагас хугас ч болов нийтийн мэдэлд үлдсэн хэдэн орд бас байна. Өнөөдөр Монголын эдийн засаг ердөө гурван “булаг”-аас тэжээгдэж байна.
Хоёр хүүхэд нэг орон дээр хуваарилагдаж байхад төсвөө тануулж болохгүй
“Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр буюу дотуур байрны асуудлыг хөндсөн. Учир нь Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар санал авсан. Үүнд 178.655 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн иргэдийн олонх нь ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийг түлхүү зарцуулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, санал асуулгад оролцогчдын 115.336 нь Улаанбаатар хотын иргэн байгаа юм. Тэгвэл тэд ирэх онд ямар төрлийн хөрөнгө оруулалтыг шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болно гэж үзсэн бэ гэхээр 140.983 иргэн соёлын төвийн барилга, 76.928 иргэн дотуур байрны барилга болон засварын ажилд, 33.372 иргэн сургуульд саналаа өгчээ. Гэвч нөгөө талдаа орон нутагт малчдад тулгамдаж буй асуудал нь хүүхдийн боловсрол байгаа юм. Эл асуудлыг шийдэхэд сургуулийн дотуур байр чухал. Тиймээс ирэх онд сургуулийн дотуур байрны засвар болон барилгын ажлыг яагаад зогсоож болохгүй талаар тус нийтлэлээрээ хөндсөн. Тэгвэл энэ удаа эрх баригчид уг асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу
Хагас коксоор нийт бохирдлыг 29 хувиар, гэр хорооллын яндангаас үүссэн бохирдлыг 45–50 хувиар бууруулах тооцоо гаргажээ. Шахмал түлш болон хагас кокс гэсэн хоёр төрлийн түлшийг иргэдэд сонголт болгон нийлүүлэхээр төлөвлсөн. Ирэх жилээс байгалийн хийн холболтын шугам сүлжээний ажлыг Баянзүрх дүүргийн бүсэд эхлүүлнэ. Ингэснээр хийн хоолойны шугам буюу дэлхийн олон нийтийн хэрэглэж байгаа байгалийн хийг нэвтрүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 172 мянган өрх нүүрс түлж байна. Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотой 10-15 мянган яндан тодорхой хэмжээгээр нэмэгдэх хэлбэлзэл үүсдэг. Хагас кокс болон газ руу шилжсэнээр Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоо гаргаад байгаа юм байна.
“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn