Израиль Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах эмнэлгийн яаралтай тусламжийн байрыг буудсны улмаас дөрвөн сэтгүүлч, түүний дотор Аль Жазира телевизийн зураглаач амь үрэгдсэн гэж эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Палестины сэтгүүлч Хинд Худари "Цахилгаан эрчим хүч, интернетийг тасалж байна. Палестины сэтгүүлчид үйл явдлыг үргэлжлүүлэн сурвалжлахын тулд эмнэлэгт ажиллахаас өөр аргагүйд хүрч байна” гэсэн байна. Хоёр жил үргэлжилж байгаа дайныг сурвалжлахын тулд хийж байгаа сэтгүүлчдийн энэ алхам нь тэднийг эрсдэлд оруулж байна.
2023 оны аравдугаар сараас хойш Газын зурваст 240 орчим сэтгүүлч амь үрэгдсэн гэж хэвлэл мэдээллийн алба наймдугаар сарын 23-нд мэдээлж байсан.
Израилийн арми наймдугаар сарын 20-нд Газын зурваст өргөн хүрээтэй хот руу довтолгоо хийж эхэлсэн. Израйлийн зэвсэгт хүчнийхэн хотын захад хяналтаа тогтоосон гэж мэдэгджээ.
Эх сурвалж: zms.mn