Л.Данзанноров: Яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээн шүүхээс шударга шийдвэр гарахад чухал нөлөөтэй
НҮБ-аас баталж, манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад хүн бүр өмгөөлүүлэх ажилд бэлтгэх хүрэлцээтэй цаг хугацаа, бололцоотой байх эрхийг баталгаажуулсан. Өөр хуульчийн хараат бус байдлын зарчмыг тунхагласан олон улсын цөөнгүй баримт бичгүүдэд ижил агуулгатай заалтууд байдаг. Гэтэл манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэргийн материалтай танилцах хугацаа тодорхойгүй, мөрдөгчийн хэлсэн хугацаанд л танилцдаг байсан.
Уран үгсийг сэтгэлдээ тээн мөөгний мөрөөр алхсан бүсгүй
"Аав минь хүн анхнаасаа юуг ч мэдэж төрдөггүй, та нар юу чадах, мэдэх бүхнээ бусдад түгээж яваарай. Эргээд харахад өгөөмөр сэтгэлтэй байсандаа өөртөө баярлах болно” хэмээх аавынхаа захиасыг А.Цолмон амьдралдаа баримталдаг гол зарчим болгосон байна. Түүний аав их ухаантай, өндөр боловсролтой, ихийг уншдаг хүн байсан аж. Жаахандаа аавынхаа номуудыг үзэхдээ үзээд, зурахдаа зураад заримдаа бүр урчихдаг байжээ. Тэр үед ээж нь "Энэ номнуудаа хүүхдүүдээрээ сүйтгүүлээд" гэхэд "Хүүхдийн байгаа орчинд ном байгаа цагт хүссэн хүсээгүй уншиж, дурлана. Тэгэхээр юу хүссэнийг нь хориод яах вэ" хэмээн аав нь хэлдэг байж. Эргээд бодоход аав ээж, эмээ өвөө нь хүүхдүүдийнхээ сэтгэх эрх чөлөөг хэзээ ч боомилолгүй сэтгэлгээний эрх чөлөөтэй хүмүүс болгон өсгөжээ гэж боддог тухай А.Цолмон хэллээ.
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?
Хоёр Ерөнхийлөгч нисэх буудал дээр зэрэг шахам газардаж, Дональд Трамп өөрөө В.Путиныг угтаж авсан нь, нисэх буудал дээр хоёр Ерөнхийлөгч тусгайлсан бэлтгэсэн индэрт гарч зураг авахуулахын өмнө Оросын Ерөнхийлөгч дээгүүр нисэж байгаа сөнөөгч онгоц руу хоёр удаа харсан нь, улмаар нэг машинд хамт сууж явсан нь хэвлэлийнхний хувьд содон үйл явдал болов. Урьдчилсан мэдээллээр бол эхлээд хоёр Ерөнхийлөгч зөвхөн орчуулагч нарын хамт нүүр тулсан уулзалт хийхээр байсан. Харин яг уулзалт эхлэхийн өмнө энэ нь өөрчлөгдөж албаны хүмүүс оролцсон.
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.
“Зууны мэдээ” сонины цахим захиалгын линк: www.zuuniimedee.mn