Финландад болсон Дэлхийн нохойн үзэсгэлэнгээс Казахын тазы үүлдрийн нохой анх удаа шагналт байр эзэллээ. Энэ удаагийн үзэсгэлэнд казахын тазыг бие даасан үүлдэр болгон албан ёсоор танилцуулсан нь анхны тохиолдол байсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тазы нохойг олон улсын тавцанд амжилттай өрсөлдүүлсэнд Казахстаны Кинологчдын холбоонд баяр хүргэсэн байна.

Финландын Хельсинки хотод  энэ наймдугаар сарын 8-10-нд 2025 оны Дэлхийн нохойн үзэсгэлэн болсон. Олон улсын Кинологийн холбоо (FCI)-ны гишүүн орнуудад жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн нь дэлхийн хамгийн сайхан нохойг шалгаруулдаг том шоу арга хэмжээ юм.

Дашрамд дурдахад, “Зууны мэдээ” сонин  Дөрвөн хөлтэй анд буландаа Сибирийн Хаски үүлдрийн нохойны тухай “Туйлын цасан манан дундаас төрсөн уулчин Барсаа” сонирхолтой нийтлэл бичиж байсныг https://www.zms.mn/a/102072 уншаарай.

Эх сурвалж: zms.mn