Ахмад настны Umoney картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран эмэгтэй 55, эрэгтэй 60 настайгаас эхлэн авах боломжтой байдгийг мэдэх үү?

 Картыг хоёр жил тутамд сунгуулах шаардлагатай. Картын үнэ 3600 төгрөг.

Ахмад настны Umoney картыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудаас авах болон сунгуулах боломжтой.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд

Дүнжингарав /7575-1200/

Драгон /7577-1200/

Мишээл /7585-1200/

3,4-р хорооллын Имарт /7505-1200/

Баянхошуу /7510-1200/

Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /7585-1300/

Цагийн хуваарь: Да-Ба 08:00-17:00

Бямба, нямд амарна.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар