Ираны эрх баригчид наймдугаар сарын 5, 6, мөн 14, 15-нд нийслэл Тегеран хот болон тус улсын 31 мужийн 15-д нь төрийн байгууллага, банкуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь усан хангамж муудаж, эрчим хүчний систем ачааллаа дийлэхгүйд хүрч байгаатай холбогдуулан авч байгаа арга хэмжээний хэсэг аж. Түүнчлэн энэ зуны тухайд тус улсад сүүлийн 10 жилд тохиогоогүй их ган гачиг нүүрлэсэнтэй ч холбоотой гэнэ. Хямралын эсрэг энэ арга хэмжээнд эмнэлгийн байгууллагууд, хувийн компаниуд, банкны зарим салбарууд хамаарахгүй гэжээ. 

Төрийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох нь ус, цахилгааны хэрэглээг багасгахад тусална гэж эрх баригчид найдаж байна гэж centralasianow мэдээлсэн байна. Иранд хэт халалт долоодугаар сарын дунд үеэс эхэлсэн бөгөөд тус улсын өмнөд нутгуудад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тухайлбал, Абадан хотод наймдугаар сарын 3-нд +50 хэм давж халсан байна.

Хэт халалтаас үүдэлтэй уур амьсгалын хямралын улмаас Тегеран болон бусад хотуудад цахилгааныг өнжөөд 2-4 цаг хязгаарлан тасалж эхэлсэн байна. Зарим үйлдвэр долоо хоногт дөрвөн өдөр цахилгаангүй байх болсон тул үйлдвэрлэл цар тахлын үе буюу 2020 оны түвшинд хүртэл буурсан байна гэж centralasianow-гийн мэдээнд тэмдэглэсэн байна. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд яаж мэдрэгдэж байна вэ? Та коммент бичээрэй. 

Эх сурвалж: zms.mn