Фото: Ангыра Ооржак /телеграмм Тува/

 

Ангыра Ооржак гэдэг тува залуугийн "Тувагийн хөрөг" нэртэй төсөл нь ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 500 санаачилгаас шилдэг 84-т багтан шалгарч, тэтгэлэг хүртэх болзол хангажээ. "Тувагийн хөрөг" бол манай Бүгд Найрамдах Улсын иргэдийн дундаас өөрийн салбартаа амжилт гаргасан хүмүүсийн тухай өгүүлэх цуврал нэвтрүүлэг юм. Бид энэ төслөөр дамжуулан, ялангуяа Тувагийн залуусын амьдралын түүх, тэдний мэргэжлийн амжилт, хөдөлмөрч чанар, эх оронч сэтгэлээр бахархах боломжийг олгохыг зорьж байна" гэж төслийн санаачлагч Ангыра Ооржак ярьжээ.

Ангырагийн онцолсноор, энэ төсөл нь Тувагийн шинэ залуу үеийг урам зоригтой байхад, амьдралын бэрхшээлийг даван туулж, шаргуу хөдөлмөр, өөдрөг үзэл бодол, тэмцэх чадвараар амжилтад хүрч болдгийг харуулах зорилготой аж.

Ангыра Ооржак нь Иркутскийн Кино, Телевизийн сургуулийн төгссөн бөгөөд сүүлийн 10 гаруй жил медиа салбарт зураглаач, найруулагч, эвлүүлэгчээр ажиллаж байгаа уран бүтээлч аж. Мөн тэрээр “Туваг нээ”, “Амыр-Менди”, “Маадырлар” зэрэг томоохон медиа төслүүдийн нэгэн бүтээгчдийн нэг юм гэж тувагийн мэдээллийн нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.

Эх сурвалж: zms.mn