©Fotodom

К.АНУ

Times сонин өнгөрсөн долоо хоногт  "Албан тушаалын төлөөх ярилцлага өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд эцсийн гурван нэр дэвшигч бүгд эмэгтэй байсан. Тэдний хоёр нь MI6-ын ажилтан" гэж мэдээлсэн байна.  Хэвлэлийн мэдээлснээс үзвэл, эцсийн шатанд нэр дэвшигчид бүгд эмэгтэйчүүд байгаа нь Их Британийн тагнуулын MI6 алба түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болох магадлалтайг харуулж байна. 

Гурван нэр дэвшигчийн нэг нь Их Британиас БНХАУ-д сууж байсан Элчин сайд асан Барбара Вүүдворд аж. Тэрээр одоо Их Британийн Гадаад хэргийн яамны өндөр албан тушаал хашдаг байна.

MI6-ын одоогийн дарга Ричард Мур тагнуулын байгууллагыг таван жил удирдаж байгаа бөгөөд түүний томилгооны хугацаа  2025 оны намар дуусах юм. Тиймээс түүний халааг хэн авах вэ гэдэг нь тус улсын хэвлэл мэдээллийнхний анхаарал татсан сэдвийн нэг болоод байгаа билээ.

Эх сурвалж: zms.mn