К.АНУ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Киев Оростой хэлэлцээр хийхэд бэлэн, гэхдээ Москва тавдугаар сарын 12-ноос эхлэн гал зогсоохыг зөвшөөрсөн нөхцөлд” гэж  өөрийн Telegram сувагтаа бичжээ.

"Оросууд эцэст нь дайныг зогсоох талаар бодож байгаа нь сайн шинж юм. Дэлхийн хүн бүр үүнийг удаан хугацаанд хүлээж байсан. Мөн аливаа дайныг бодитоор дуусгах хамгийн эхний алхам бол гал зогсоох явдал юм" гэж Украины улстөрч онцолжээ.

Тэрээр  Украин  нь Оросын тал "бүрэн, урт удаан, найдвартай" гал зогсоох хэлэлцээрийг батлахыг хүлээж байна гэсэн байна.

Киев хэлэлцээ хийхээс татгалзаж болзошгүй шалтгааныг Орос өмнө нь нэрлэж байсан. Украин улс цэрэггүйжүүлэхээс зайлсхийхийг хүсч байгаа бөгөөд энэ сэдвийг Москватай шууд хэлэлцээ хийх хүрээнд зайлшгүй хөндөх болно гэж Оросын улс төр судлаач Сергей Марков хэлснийг lenta.ru мэдээлсэн байна.

Эх сурвалж: zms.mn