С.УРТНАСАН
Кино найруулагч Хон Сан Су болон жүжигчин Ким Мин Хи нар шинэхэн төрсөн хүүтэйгээ хамт Кёнги мужийн Ханам хотын нэгэн паркаар зугаалж яваа нь харсан хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ. Тухайн үед ойрхон явж байсан нэгэн хүн хосууд болон тэдний нярай хүү хөрштэйгөө мэндчилж буй агшныг зурган дээр буулгасан бөгөөд уг зураг нь цахим орчинд хурдацтай тархсан байна.
Ким Мин Хи энэ жилийн эхээр анхны хүүхэд болох хүүгээ төрүүлсэн бөгөөд тэр нь найруулагч Хон Сан Су-гийн хамт 2016 онд эхэлсэн гэр бүлээс гадуурх харилцааны үр дүн байв. Харин энэ үед найруулагч Хон Сан Су-гийн шинэ кино болох “Тэр байгаль чамд юу хэлж байна вэ?” хэмээх бүтээл нь 2025 оны тавдугаар сарын 14-нд Өмнөд Солонгосын кино театруудад нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд уг кинонд Ким Мин Хи бүтээлч продюсерын хувиар оролцжээ. Шинэ кино нь нээлтээ хийх дөхөж буй энэ үед Хон Сан Су болон Ким Мин Хи нар Солонгост нам гүм байдлаа хадгалсаар л байна.
Эх сурвалж: zms.mn