П.АМГАЛАН

Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд "Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг"-тэй хамтран “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэнг дэлгэлээ. Тус үзэсгэлэнгээс хэл хуурын олдворын хувилмал загвар, эртний баатруудын "Нуман хуур", бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуурыг сонирхох боломжтой. Мөн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг та бүхэн үзэж сонирхох боломжтойгоороо онцлог.  Үзэсгэлэн  Монголын Үндэсний музейд  энэ сарыг 18-ныг  хүртэл гарах юм.

Эх сурвалж:www.zms.mn