П.АМГАЛАН
"IshowSpeed” буюу Даррен Жэйсон Уоткинс Жр бол АНУ-ын YouTuber, стример юм. Тэрээр интернэтэд IShowSpeed болон Speed нэрээрээ алдаршсан. Дэррон Жэйсон Уоткинс Жуниор нь 2005 оны нэгдүгээр сарын 21-нд Охайо мужийн Синсинатти хотод төржээ. Түүний 2020 оноос YouTube сувгаа идэвхтэй хөгжүүлж эхэлсэн бөгөөд цахим ертөнцөд эрч хүчтэй, хэт сэтгэл хөдлөлтэй live стримүүдээрээ алдартай болсон залуу юм. Мөн тэрээр стрийм бүрээ сонирхолтой, бүтээлч байдлаар хийдэг нь түүний онцлог юм. Мөн түүний Youtube суваг 2021 оны дөрөвдүгээр сард 100 мянган захиалагчтай болж түүнээс хойш хурдацтай өсөн хоёр сарын дараа нэг сая захиалагч хүрсэн юм. Тэрээр “Talking Ben”, “NBA 2k”, “Fortnite” зэрэг видео тоглоом тоглож буйгаа стрийм хийж хошин үг, үйлдэл гаргадаг тул сошиал платформууд дээр дагагчид нь хурдацтай нэмэгдсэн байдаг.
Эх сурвалж:www.zms.mn