Ч.БЯМБАХАЖИД

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Үйлдвэрүүд ноолуур худалдан авч байгаа. Өнөөдрийн байдлаар 600 тонн ноолуур худалдан авчээ. Дорнод аймагт нэг кг ноолуурыг 163-165 мянга, Хэнтий, Сүхбаатар аймагт 155-158 мянга төгрөгөөр худалдан авч байна. Энэ үед дотоодын үйлдвэрлэлээ босгож авах нь Монгол Улсад том жожил авч ирнэ. Самнах, угаахын хооронд 200 гаруй сая ам.доллар Монгол Улсад нэмүү өртөг болон үлдэж байгаа.

2020 онд нэг кг ноолуур 50-60 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр бол үнэ өндөр болсон" гэв. 

Эх сурвалж: zms.mn