Ч.БЯМБАХАЖИД
Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорт ба нүүрсний экспортын мэдээллийг танилцууллаа. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 38,111 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 6,957 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 315.0 мянган тонн нүүрс, оны эхнээс 17,188.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эх сурвалж: zms.mn