П.АМГАЛАН

Энэ өдөр  “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар мэндэлжээ.  Тэрээр  1988 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон мэндэлсэн  байна. Тэрээр  2005 онд Зуунмод хотын Хүмүүн цогцолбор сургуулийг төгсөж, улмаар 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн байна. Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, 2016 онд “Чингис хаан” одон хүртсэн юм.

Тэрээр  Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж, дэлхийн тайзнаа монгол баритон  хэмээн эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа   бидний бахархал билээ. Өдгөө  тэрээр  Оросын Холбооны Улсын  Санк-Петербург хотын Марийнский театр болон Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй. 

Эх сурвалж:www.zms.mn