Б.БАЯРЖАВХЛАН
Хорвоо дэлхийг хүн бүр өөр өөрийн өнгөөр хардаг. Тэгвэл залуусын нүдээр амьдрал ямар өнгөтэй байдгийг харуулахаар “Залуусын нүдээр” буланг “Зууны мэдээ” сонин эхлүүлээд буй.
Эцэг эхчүүдийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол хүүхдийн боловсрол. Тиймээс хүүхдээ улсын болон хувийн сургуулийн алинд нь суралцуулах вэ гэдэг сонголттой тулгардаг. Зарим нь улсын сургууль чанартай сайн сургалттай гэж үнэлдэг бол нөгөө хэсэг нь хувийн сургууль тав тухтай, илүү сургалт сайтай гэдэг. Тэгвэл залуус энэ асуудлыг хэрхэн дүгнэж, ямар сонголт хийж буйг сонирхлоо.
Гадаад хэл хэрэглээ болсон учир сургалт сайтай улсын сургуулийг сонгоно

Түүнийг Б.Амарсайхан гэдэг. Тэрээр Багануур дүүргийн Гүн галуутай сургуульд Англи хэлний багшаар ажилладаг. Охин М.Мишээл нь энэ намар нэгдүгээр ангид элсэнэ. Тэрээр улсын сургуульд сургахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тухайгаа “Багануур дүүрэг нийт дөрвөн сургуультай. Түүний нэг нь хувийн сургууль. Хувийн сургуулийн төлбөр жилийн гурван сая орчим төгрөг. Тус сургууль нэгдүгээр ангиас нь англи хэл заадаг бас анги дүүргэлт багатай гэсэн. Миний хувьд монгол хэлээ ч мэдэхгүй хүүхдэд нэгдүгээр ангиас нь англи хэл заахыг буруу гэж боддог. Учир нь одоо хүссэн хүсээгүй хүүхдүүд англиар хэлд орж байна шүү дээ. Тиймээс англи хэлийг бол хэзээ ч сурч болно. Төлбөр өндөртэй сургуульд сургаад эцэст нь англи хэл ч үгүй, монгол хэл ч үгүй болгохыг хүсэхгүй байна. Тиймээс хүүхдээ хамран суралцах тойргийнх нь улсын сургуульд элсүүлэхээр бэлтгэж байна. Улсын сургуулийн нэг сул тал нь анги дүүргэлт байдаг. Тодруулбал, жилийн жилд анги дүүргэлтийн стандарт хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдаг. Гэхдээ эцэг эхийн оролцоо сайн байвал хувийн сургуулийн дайтай суралцах боломжтой гэж боддог. Мөн мэргэжлийн хүний хувьд энэ асуудлыг шийдэх арга нь цэцэрлэгийн системээр туслах багштай байх нь зүйтэй гэж боддог” гэсэн юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 64 (7561)