Р.Оюун
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" клубтай хамтран "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлан өнөөдөр дүнгээ гаргалаа. Манай улс анх удаа гэр бүлийн яамтай болсон бөгөөд Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөж байна. Гэр бүлийн дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр, гуниг, аж байдал, амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь аймгаас 50 гаруй гэрэл зурагчны 200 гаруй бүтээл ирсэн аж. Торгон мөчийг алдалгүй гэрэл зургийн хальснаа буулгаж "Монгол гэр бүл" зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын театрын музейд үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэн хоног олон нийтэд хүргэх юм байна.
Гэрэл зургийн сонирхогчийн төрөлд тэргүүн байрыг Говь-Алтай аймгаас ирсэн Ц.Батбаярын "Зочилсон нь", хоёрдугаар байрт Ж.Найрамдалмаагийн "Аав ээжийн 9 эрдэнэ", гуравдугаар байрт Б.Будхүүгийн "Хилчний гэргий" зураг шалгарсан бол мэргэжлийн төрөлд тэргүүн байрыг гэрэл зурагчин П.Баттулгын "Амин үр", хоёрдугаар байрт Дундговь аймгийн Э.Мөнхчулууны "Хөдөлмөрийн үр шим", гуравдугаар байрт Д.Занданбатын "Цэцэрлэг тарлаа", тусгай байрыг Б.Бямба-Очирын "Аавын ялалт" зураг шалгарлаа.
Мэргэжлийн гэрэл зургийн төрлийн тэргүүн байрын эзэн П.Баттулга.
П.Баттулга "Амин үр" зураг.
Хоёрдугаар байрын шагналын эзэн Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун.
Э.Мөнхчулуун "Хөдөлмөрийн үр шим".
Гуравдугаар байрт Д.Занданбат.
Д.Занданбат "Цэцэрлэг тарлаа".
Тусгай байрын шагналт Б.Бямба-Очир.
Б.Бямба-Очир "Аавын ялалт".
Сонирхогчийн гэрэл зургийн төрлийн тэргүүн байрын эзэн Говь-Алтай аймгийн зурагчин Ц.Батбаяр.
Ц.Батбаяр "Зочилсон нь" зураг.
Хоёрдугаар байрын шагналт Ж.Найрамдалмаа.
Ж.Найрамдалмаа "Аав ээжийн 9 эрдэнэ".
Гуравдугаар байрын эзэн Б.Будхүү.
Б.Будхүү "Хилчний гэргий".
Эх сурвалж www.zms.mn