С.Уртнасан
Үндэсний баялгийн сангийн тухай Улс төрийн намууд болон иргэдээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Энэхүү хурлаар “Хөх Монголын хөх туг аянаар” УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар “34-50 хувийг ард түмэнд өгнө” гэсэн баримтад гарын үсэг зуруулж, Үндсэн хуулийн 6.1 дээрх заалтыг хасах гэж байгаа талаар яригдав.
Хурлын үеэр эдийн засагч, судлаач А.Цолмонтуяа “Энэ падан бичүүлж байгаа хүмүүсийн гол зорилго нь “Хөх монголын Хөх туг" аянаар Х.Баттулга, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар “баялгийн 34-50 хувийг ард түмэндээ өгнө" гэсэн падан дээр иргэдээр гарын үсэг зуруулж байна. Тухайн падан "Үндсэн хуулийн 6.1 дээр байгаа ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг иргэн бүрээр гарын үсэг зуруулж, Үндсэн хуулиас хасах үндэслэл бий болгохоор баримт бүрдүүлж байна.
Өнөөдөр зах зээлийн онолоор явж байгаа зах зээлийн нийгэм бол санхүүгийн эргэлтийн тогтолцоо. Санхүү гэдэг нь баримтаар нотлогдсон аливаа зүйлийг данс бичилтээс хасч явдаг зүйл. Тэгвэл үндсэн хуулиас энэ баримтыг үндэслээд ард түмний мэдэл, төрийн хамгаалалтыг Үндсэн хуулиас хасах ажиллагааг ард түмнээр нь баталгаажуулж хийх гэж байна” гэж байсан юм.