С.УРТНАСАН

Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигалын талаар иргэн Т.Нэргүй “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Гаалийн удирдлагуудын хууль зөрчсөн авлигын үйлдлүүд төрсөн эгч дүүстэй холбоотой асуудлаар иргэн Т.Нэргүй хэвлэл мэдээлэлд хандсан юм.

Р.Отгонжаргал нь гаалийн ерөнхий газрын дарга, хурандаа бөгөөд түүний төрсөн эгч Р.Бурмаа нь өөрийн давуу байдлаа ашиглаж, бараагаа бага татвараар оруулдаг. Мөн дүүгийнхээ албан тушаалыг ашиглаж тухайн байгууллагыг захирч бүх гаалийн байцаагч нарыг дарамталж өөрт ашигтай шийдвэр гаргуулдаг гэх асуудлын талаар тухайн иргэн ярьж байлаа.

Тэрээр “Би гаалийн байгууллагын болж бүтэхгүй асуудалтай сүүлийн хоёр жилийн хугацаанд тэмцэж байгаа жирийн иргэн. Гаалийн Ерөнхий Газар бол улсад татвар төвлөрүүлдэг гол байгууллага. Харамсалтай нь тухай байгууллагын дарга Р.Отгонжаргалын эгч дүүгийнхээ албан тушаалыг ашиглаж тус байгууллагыг захирч байна. Замын-Үүдийн гаальтай холбоотой бүх хүн энэ асуудлын талаар мэднэ. Ингэж хүмүүсийг дарамталж байгаа нь эрүүгийн хууль зөрчсөн ноцтой асуудал. Бага татвараар оруулж ирж байгаа бараа нь хориотой эсэх нь тодорхойгүй байдаг. Надад энэ хүнтэй холбоотой олон баримт бий” гэж байлаа.

Эх сурвалж: zms.mn