С.УРТНАСАН

Уул уурхайд ажиллаж буй монгол ажилчдын эрхийг Хятад компаниуд хэрхэн зөрчиж байгаа талаар уурхайчдын эрхийн төлөө тэмцэгч Б.Ононхангай “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Уул уурхайн хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай нь уул уурхайд тулгамдаж буй асуудлын талаар эрх мэдэлтнүүдэд үгээ хэлж, уурхайн ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэхийг зорьж энэ чиглэлээр 7-8 жил дагнан ажиллажээ.

Тэрээр нэр бүхий Хятад компани, уул уурхайн ажилчдын эрхийг хэрхэн зөрчдөг болон ямар орчин нөхцөлд ажиллуулдаг, хүний эрх болон хөдөлмөр эрх, эрүүл аюулгүй ажиллагааны шаардлага стандартыг хэрхэн зөрчиж байгаа болон зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа тухай хэвлэлийн мэдээний үеэр ярилаа.

Тодруубал, уурхайчид өөрсдийн ажиллах боломжгүй байгааг хэдэн зуугаараа  шүгэл үлээн илэрхийлсэн нь гадны хөрөнгө оруулалттай компанийн дургүйг хүргэсэн гэх. Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт нэрийн дор манай төрийн хамгаалалтад үйл ажиллагаагаа явуулж, улс орны иргэдийг доромжилж байгаа Хятадуудын эсрэг ард иргэд тэмцэх хэрэгтэйг хэвлэл мэдээллээр дамжуулан уриаллаа.

Эх сурвалж: zms.mn