Ө.ХҮҮ

Энэ хууль гарахтай холбогдуулан эвлэрүүлэн зохицуулах зөвлөл гэгчийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан аж. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөл, газар чөлөөлөлтөд өртсөн иргэн өөрөө гэх мэтээр зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж аль болох зохицсон гэрээг хурдан хугацаанд хийхийг эрмэлзсэн байна. Хуулийн төслөөр бол албадан газар чөлөөллөлтөд өртсөн иргэн, өрх гэрт 22 хоногийн хугацаанд мэдэгдэж, нийтэд зарласны дараа газрыг чөлөөлөхөөр тусгажээ.
Ийм агуулга, хэлбэртэй газрын харилцааг зохицуулсан хууль УИХ-ын хаврын чуулганаар батлагдах гэж байна. Ардчилсан нийгэмд хувь хүний өмчийг төр хамгаалдаг. Гэтэл хамгаалах биш хүчээр булааж авах тухай ярихаар олон хүний эгдүүцлийг төрүүлэх хууль болж магадгүй юм. Хэдийгээр нийтийн эрх ашгийн үүднээс төр ийм шийдвэр гаргаж байгааг ойлгох хэрэгтэй боловч иргэн хүний эрхэнд халдаж буйгаараа энэ хуулийг хэрэгжүүлэхэд нэлээд адармаатай замыг туулах хэрэгтэй болно. Хууль хавар батлагдвал ирэх намраас магадгүй иргэн таны нэр дээр газар албадан чөлөөлөх мэдэгдэл очих болж байна. Гэхдээ аль болох эв зүйгээр албадан чөлөөлөлтийг явуулж Улаанбаатарыг хүн амьдрахад таатай хот руу дөхүүлэхэд энэ ажиллагаа чиглэнэ гэдэгт найдна. Жаахан л юмыг буруугаар хийвэл газар чөлөөлөлт гэдэг юунд хүргэхийг тааж, мэдэх аргагүй шүү дээ.