Н.Жаргалмаа

Нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулах зорилготой АНУ-ын цахилгаан нисдэг тэрэг үйлдвэрлэгч “Archer Aviation” компани үйл ажиллагаа эрхлэх зөөвшөөрлө авсан байна. Ингэснээр тус удахгүй агаарын такси хэмээх үйлчилгээ бий болох юм. Энэ тухайд гүйцэтгэх захирал Адам Голдштейн “Бид зорчигч тээвэрлэж, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрлийг авч чадлаа. Харин одоо Холбооны нисэх хүчний удирдлага бидний эхний загвар болох “Midnight”-ыг ашиглах зөвшөөвөл олговол агаарын такси үйлчилгээ үзүүлэх бүх боломж бүрдэнэ” хэмээн “CNBC” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Дөрвөн хүний суудал бүхий тус загвар нь нисдэг тэрэгтэй төстэй загвартай, босоо тэнхлэгт хөөрөх, буух боломжтой цахилгаан онгоц юм. Холбооны нисэх хүчний удирдлага тус онгоцыг ашиглахыг зөвшөөрвөл ирэх оноос агаарын такси хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой ажээ.

Эх сурвалж: www.zms.mn