Ч.Гантулга

Зуны дэлгэр цагийг аялал, зугаалгагүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. Тэгвэл байгалийн сайхныг үзэж, хамгийн тухтай аялахад галт тэрэг хамгийн тохиромжтой гэдгийг та мэдэх үү. Ялангуяа хоёрхон цагийн дотор үзэсгэлэнт байгальд очиж, алжаалаа тайлаарай. 

 

1 “Түнхэл” өртөө 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “Түнхэл” тосгонд очихын тулд та галт тэргээр хоёр цагявахад л хангалттай. Түнхэл тосгон бол битүү уулсаар хүрээлэгдсэн ой мод жимс ногоогоор баялаг нутаг юм. Хангай нутаг, Хараа гол, дүнзэн байшин, найрсаг нутгийнхан, идээ цагаа гээд л олон гоё зүйл тэнд байдаг ажээ.

Цахим холбоос: Түнхэл амралт / Tunhel amralt / Tunkhel amralt

 

2. “Мандал” өртөө 

“Мандал” өртөө нь Түнхэлээс арай наана байрлах Сэлэнгэ аймгийн хамгийн том сумын нэг ажээ. Мандал сумын нутагт Ноён уул, Ширхэнцэг, Их мандал, Бага Мандал, Дууш зэрэг сүрлэг сайхан уулс байх бөгөөд Сэлэнгийн хамгийн үзэсгэлэнтэй, байгалийн гайхалтай тогтоцтой сумын нэгэнд зүй ёсоор ордог байна. 

Цахим холбоос: Сэлэнгэ Аймаг Мандал Сум

 

3.”Баян буурал” өртөө

“Баян буурал” өртөө нь Улаанбаатараас хойд зүгт 105 км зайнд байрлах бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумд харъяалагддаг ажээ. Анх 1978 онд байгуулагдсан бөгөөд “Баян буурал” амралт өдгөө ч үйл ажиллагаа явуулж, амрагчдаа хүлээж авсаар байгаа юм. Тус өртөө нь Хан хэнтийн нурууны төгсгөл Хүй мандлын сав газар, Баруун Зүүн баянгийн завсар Буурал хангайн өвөрт, Хараа голын хөвөөнөө байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг юм. 

Цахим холбоос: Баянбуурал амралт

 

4.“Мааньт” өртөө

Төв аймгийн Баян сум буюу Мааньт өртөө ойрхон бөгөөд байгалийн сайхныг мэдрэх боломжтой нутаг юм. Өртөөгөөр дамжин Төв аймгаар аялж, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт жараад газрыг үзэн таашааж болох ажээ. 

Цахим холбоос: Мааньт Өртөө

 

5. “Зүүн хараа” өртөө

Зүүнхараа өртөө нь буюу Мандал сумын нутагт харъяалагддаг ажээ. Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө Хараагийн сав газрыг хамран оршдогюм байна. Дөрвөн том гол, 120 гаруй гол горхи, 136 булаг шандтай ажээ. Уул ус, байгалийг мэдрэн, дэд бүтэц хөгжсөн амралтуудаар үйлчлүүлэх боломжтой. 

Цахим холбоос: Зүүнхараа Өртөө

Эх сурвалж: www.zms.mn