2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж өнөөдөр нээлтээ хийж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг. Иргэд Сүхбаатарын талбайд байрлах асруудаас өөрт хэрэгтэй гэсэнд нь очиж заавар зөвлөгөө авахаас гадна даралт болон сахараа үзүүлж байлаа. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас харна уу. 

Эх сурвалж www.zms.mn