Д.Мягмаржаргал

Сүүлийн 3 жилд манай улсад томуугийн өвчлөл 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн. Энэ жилийн онцлог нь амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлсэн.

      Манай улс энэ жил томуугийн улирлыг угтуулан А хүрээний 2 хэв шинж, В хүрээний 2 хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлжээ.

Энэ жил дархлаажуулалтын хамралт өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байсан аж.

Томуугийн эсрэг дархлаажуулалт нь уушгины хатгалгаа болж хүндрэх, эндэгдлээс сэргийлэх өвөрмөц сэргийлэлт юм. Тэгвэл энэ онд томуугийн эсрэг дархлаажуулалтад зорилтод бүлгийн 3000 иргэнийг 100 хувь хамруулсан талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.