Шинэ ном

Ч.Гантулга

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” ном монгол хэлнээ хэвлэгджээ. Тус бүтээлийг доктор, профессор Ч.Даваадаш орос, англи хэлнээс хөрвүүлсэн аж. Энэхүү ном нь хүний танин мэдэхүйн онол, аргазүйн тухай өгүүлнэ. Кант номоо 1780 онд бичиж дуусгасан бөгөөд 1781 оноос худалдаанд гарсан байна. Номын орчуулагч Ч.Даваадаш “Философич Кант бүх мэдлэг туршлагаас эхэлдэг ч зөвхөн түүгээр хязгаарлагддаггүй гэсэн үзэлтэй хүн байжээ. Туршлагыг ойлгох нь Кантын ойлголт эмпирик ойлголтоос тун ялгаатай. Түүний философийн тогтолцоон мэдлэг туршлагатай давхацдаг. Кант туршлагыг маш өргөн утгаар нь авч үздэг хүн байсан” гэж онцолсон юм.  Кант нь зохиолдоо оюун бодол, бодомжийн чадвар, оюун ухааныг дээд танин мэдэхүйн чадварууд гэж бичжээ. Оюун бодол бол сэтгэх чадвар, бүр тодорхой хэлбэл мэдлэгүүдэд хүрэх чадвар мөн гэж тодорхойлсон байна.   

Эх сурвалж: zms.mn