Гэрэл зургийг Р.Оюун
Монгол Оросын найрамдлын 65 дахь өдрүүд, "Оросын боловсролын үзэсгэлэн-2025"-ийн талаар өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд хэвлэлийн хурал хийлээ. Жил бүрийн аравдугаар сарын 17, 18-нд Монгол Улсын нийслэлд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн болдог. Тус үзэсгэлэнг Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэг дор зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэн нь ардын дипломат харилцааны 100 жилийн ойд зориулагдсан бөгөөд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 65 жилийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байлаа. Энэ талаар гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Эх сурвалж www.zms.mn