П.Лхагважаргал
Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит 23 дахь удаагийн монгол бичгийн улсын уралдааны шилдгүүд тодорч, өчигдөр буюу "Үндэсний бичиг үсгийн баяр"-аар шагналыг гардуулан өглөө. Тус уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх монгол бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл хамтран зохион байгуулсан юм. Уралдаанд нийслэл болон орон нутгийн 505 оролцогч долоон төрлөөр мэдлэг чадвараа сорьсон байна. Тодруулбал, мэргэжлийн ангийн оюутан, мэргэжлийн бус ангийн оюутан, мэргэжлийн багш (ЕБС), мэргэжлийн албан хаагч, мэргэжлийн бус албан хаагч, цахим бичвэр, цахим хичээл гэсэн төрлүүд болно. Төрлөө нэмэн өргөжиж буй тус уралдааныг зорин ирэх оролцогчдын тоо жил жилээр нэмэгдэж байна.
Уралдааны оролцогчдоос онцолбол, МУҮНС-гийн Төвөдийн төслийн ажилтан, каталогич Т.Мөнхням мэргэжлийн албан хаагч болон цахим бичвэрийн төрөлд хоёр жил дараалан түрүүллээ. Харин МУИС-ийн БМХУЗБ хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Цэндмаа энэ жил амжилтаа ахиулан мэргэжлийн оюутны ангилалд тэргүүн байр эзэлсэн байна. Тэрээр 21 дэх удаагийн монгол бичгийн улсын уралдаанд тус ангилалдаа хоёрдугаар байр эзэлж байсан юм.
Уралдааны дүн:
Мэргэжлийн ангийн оюутан
- I Б.Цэндмаа МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
- II Б.Лхагвачимаг МУИС, БМХУЗБ, 2-р түвшний оюутан
- III Ч.Өнөрзаяа МУИС, БМХУЗБ, 2-р түвшний оюутан
- IV Б.Хүслэн-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
Мэргэжлийн бус ангийн оюутан
- I Ц.Биндэрьяа МУИС-ийн УТОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутан
- II Б.Энхжин МУБИС-ийн МБУС, Математикийн багш хөтөлбөрийн оюутан
- III Б.Энхмэнд МУИС-ийн МТЭС, Компьютерийн ухаан хөтлбөрийн оюутан
- IV А.Ариунзаяа МУИС, Химийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан
Мэргэжлийн багш (ЕБС)
- I Б.Сарангэрэл “Глобал Иннова” сургуулийн багш
- II Н.Бямбасүрэн “Singapore school of Mongolia”
- III Б.Долгормаа Дэлгэрмөрөн сургуулийн багш
- IV З.Мөнхжаргал Говь-Алтай аймаг, Жаргалан сум ЕБС-ийн багш
Мэргэжлийн албан хаагч
- I Т. Мөнхням МУҮНС-гийн Төвөдийн төсөл, каталогич
- II Б.Отгонбаатар Хувиараа бизнес эрхлэгч
- III Ц.Үржин Төрийн байгууллага
- IV Х.Түвшинтүлхүүр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Мэргэжлийн бус албан хаагч
- I М.Мөнхжаргал Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум
- II А.Мөнх-Ундрал Улаанбаатар хот
- III Б.Амартайван Говийн-Ирээдүй сургууль биологийн багш
- IV Д.Ганзориг УБ төмөр зам ХНН-ийн Олон нийттэй харилцах
мэргэжилтэн, сэтгүүлч
Цахим бичвэр
- I Т. Мөнхням МУҮНС-гийн Төвөдийн төсөл, каталогич
- II Ц.Үржин Төрийн байгууллага
- III М.Ганбагана Дундговь аймаг, Цэгцбилэг сургууль
- IV Б.Хүслэн-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
Цахим хичээл
- I Б.Анужин МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- II М.Оюун-Эрдэнэ МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- III Н.Отгонсүрэн МУИС, БМХУЗБ, 3-р түвшний оюутан
- IV Б.Цэндмаа МУИС, БМХУЗБ, 4-р түвшний оюутан
- Эх сурвалж: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим