Р.Оюун

Улаанбаатар дахь “Русский дом”-д ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн урьдчилсан дүн өчигдөр гарсан талаар мэдээлэл хийлээ. Урьдчилсан дүнтэй нийцэхгүй байгаа хүмүүс гурав хоног буюу энэ сарын 7-ныг хүртэл өргөдлөө өгөх боломжтой. Өргөдөл дээр юу байх ёстойг цахимдаа тавьсан байгаа бөгөөд үүний дагуу тодорхой сайн бичихийг анхаарууллаа. Хэрэв буруу бичсэн тохиолдолд өргөдлийг хүлээж авахгүй гэв. Тэтгэлэгт олон хүүхэд оролцсон болохоор заримдаа техникийн алдаанууд гардаг. Тиймээс өргөдөл бичиж байгаа зарим нь миний оноог буруу бодсон гэж ойлгож болохгүй. Зарим хүүхэд дээшээ эсвэл нөөцөнд ч юм уу нэг бол зарим хүүхэд нь эсрэгээрээ бага оноо авсан байдаг. Эцсийн хариу буюу тэнцсэн хүүхдүүдийн нэрсийн жагсаалт энэ сарын 10-нд гарна гэлээ.

Эх сурвалж www.zms.mn