ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монголын түүхэн “Учиртай гурван толгой” дуурь СУИС-ийн "Оюутан театр"-ын тайзнаа тоглогдлоо. СУИС мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд тус сургуулийн магистрант, оюутан, багш, уран бүтээлчид оролцлоо. Юндэнгийн дүрд дуучин Х.Мөнхтүвшин, Нансалмаад дуучин Э.Чулуунчимэг, Балганд дуучин Э.Бумхүү, Хоролмаад дуучин Ч.Алтантүлхүүр нар тоглосон юм. Харин дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, хормейстрээр Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунчимэг, концертмейстрээр Т.Энхтуул нар ажиллав. Мөн УДБЭТ, СУИС-ХУС-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутнуудын нэгдсэн найрал дуучид тоглож, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим хөгжимдсөн нь үзэгчдийн нүдийг хужирлаж байлаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгыг сонирхоно уу. 

Эх сурвалж www.zms.mn