Түмэнжаргалын Ичинхорлоо 

Зүүн өмнөд Азийн асрахуйн эдийн засгийн систем нь эмэгтэйчүүдээс төлбөртэй эсвэл төлбөргүй үйлчилгээ үзүүлэгчээс ихээхэн хамаардаг байна. Төрөлтийн түвшин буурч, хүн амын хөгшрөлтийн үед асрахуйн үйлчилгээний эрэлт богино болон урт хугацаанд хурдацтай өсөх болно гэж үзжээ.


Тиймээс Зүүн өмнөд Азийн бүсийн 2024 оны нийгмийн институц ба жендэрийн индекс (SIGI) тайланд улс орнууд албан ёсны асрахуйн найдвартай салбаруудыг бий болгох яаралтай арга хэмжээ авах ёстой гэжээ. 
2019-2023 оны хооронд Зүүн өмнөд Азид жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл хийгдсэн ч хууль эрх зүйн хувьд ялгаварлан гадуурхах, нийгмийн хэм хэмжээг дордуулах явдал байсаар байв. Мөн албан ёсны хуулиас гадна 2014-2022 оны хооронд эмэгтэйчүүдийн эрхийг дордуулсан хандлага газар авчээ.Энэ хугацаанд эрэгтэйчүүд ажлын байрыг чухалчлах ёстой гэж үзсэн хүн амын эзлэх хувь 12 хувиар нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөх нь мөн 12 хувиар өссөн байна. Үүний үр дүнд 2023 онд Зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүдийн 70 хувь нь нийгмийн байгууллагад ялгаварлан гадуурхах нь өндөр эсвэл маш өндөр гэж үнэлэгдсэн орнуудад амьдарч байгаа судалгаа гарчээ. 


Энэ асуудлыг байхгүй болгохын тулд Зүүн өмнөд Азийн орнууд албан ёсны асрахуйн эдийн засгийг хөгжүүлж эмэгтэйчүүдийн эрх мэдэл, хүртээмжтэй хөгжлийг дэмжих ёстой болов. Тус тайланд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэж, цалингүй халамжийн үйл ажиллагаанд бага цаг зарцуулагдана гэж дурджээ. Энэ нь гэр бүлд суурилсан асрах үйлчилгээний нийлүүлэлтийг бууруулж, албан ёсны төлбөртэй асрах үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж буй юм.  Энэхүү амжилтад хүрэхийн тулд SIGI 2024 Зүүн ө мнөд Азийн бүсийн тайланд дараах зүйлийг зөвлөж байна. Бичил болон жижиг үйлдвэрүүдийг чиглүүлэх замаар ажлын байрыг албан ёсны болгохыг дэмжиж, албан бус хэвээр байгаа ажилчдын эрх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах. Албан ёсны асрахуйн үйлчилгээний хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн хамгааллын тогтолцооны хамрах хүрээг өргөжүүлэх. Хувь хүний байдлын тухай хуулиудыг шинэчилж, эмэгтэйчүүдийн эрхийг хувийн болон төрийн хүрээнд хамгаалсан хууль тогтоомжийг бэхжүүлж, хэрэгжилтийг хангах гэсэн дээрх зөвлөмжүүдийг тайландаа тусгасан байна.


Гадаад эх сурвалж: OECD.org

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)