Б.Аригун
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Нээлттэй-Өвөрхангай” хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Чуулганаар Өвөрхангай аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар орон нутагт ажлын байрыг бий болгож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой
.
Өвөрхангай аймаг нь аялал жуулчлалын бүс бөгөөд үүнд түшиглэсэн олон шинэ төслүүд хэрэгжихээр төлөвлөөд буй. Тодруулбал, “Шинэ хар хорум” хотын бүтээн байгуулалт, “Орхон-Онги” төсөл, Онгийн голын усан цахилгаан станцын төсөл, Баянтээгийн нүүрсний уурхайг түштглэн 2*20 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөл болон тус аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. Арга хэмжээнд ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид бүтээн байгуулалтын төслүүдийг ихээхэн сонирхож буйгаа энэ үеэр илэрхийлж энэ үеэр хэлж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn