Ц.БАЯР

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тонн нь 14300 ам.доллар орчимд  хэлбэлзэж байна. Эрчим хүчний шилжилт, технологийн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн тодорхой бус орчин металлын зах зээлд доргилт өгсөн хэвээр. Энэ байдал зэсийн ханш тогтвортой өсөлтөө хадгалах хүчин зүйл болж байна. Зэсийн үнийг тодорхойлогч Лондоны Металлын биржийн арилжааны үнэ өсөх хандлагатай, хэлбэлзэл ихтэй өнгөрсөн саруудыг үдлээ. Урт хугацааны зэсийн эрэлт тогтвортой өсөх төлөвтэй бөгөөд цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан болон дата төвүүд гол хөдөлгөгч хүчин зүйл болж байна. BMI 2026 оны дундаж үнийн төсөөллөө 11900 -11700 ам.доллар, Macquarie 12310 ам.доллароос 13165 ам.доллар болгон тус тус нэмэгдүүлсэн бол Goldman Sachs 12650 ам.долларын төсөөллөө хэвээр үлдээсэн байна. BMI 2027 оноос зах зээл 66 мянган тонны дутагдалд орж, тус хомсдол жил бүр өссөөр 2035 онд 1.5 сая тоннд хүрнэ. Ингэснээр үнэ 17 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Харин Macquarie 2027– 2028 онд жилд дунджаар 700 гаруй мянган тонны илүүдэл үүссэнээр 2027 оны III улиралд үнэ 11 мянган ам.долларт хүртэл унана Macquarie судалгаагаар таамаглажээ.

Эх сурвалж:zms.mn