Рагчаа Оюун

Хөгшрөлтийн сэтгэцфизиологи, сэтгэцийн биологи, стресс, хөдөлгөөний сэтгэц, нойрны сэтгэц, тархины чиг үүргийн тэгш бус хэм гэсэн бидний нийгэмд тулгамдаад буй сэтгэцийн олон асуудлыг хөндсөн их, дээд сургуулийн сургалтад зориулсан сурах бичгийг монгол хэлнээ хөрвүүлжээ. ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герценийн нэрэмжит СХУ-ы Улсын их сургуулийн профессор, доктор /Sc.D/ Елена Николаевагийн  "Сэтгэцфизиологи" сурах бичгийг сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа, сэтгэл судлалын магистр /М.А/ А.Тэгшжаргал нар орчуулсан байна. Нээлтийн үеэр номын зохиогч "Өдөр бүр шинэ шинэ баримт, тодруулга гарч ирдэг. Өмнөх үеийн төсөөллүүд өргөжиж байдаг учраас тодорхой тайлбарлахад хүндрэлтэй нэгэн шинжлэх ухаанд зориулсан шинэхэн сурах бичгийг та бүхэндээ танилцуулж байна. Энэ сурах бичгийг монгол хэлнээ хөрвүүлэхээр сонгож авсан орчуулагч нартаа би хязгааргүй их талархаж байна. Энэ сурах бичгийн онцлог нь Зөвлөлтийн судлаачдын дэвшүүлсэн тархи, ухамсрын харилцан үйлчлэлийн тухай суурь үзэл санаанууд болон гадаадын зохиогчдын зарчмын шинэ үзэл баримтлалуудын хооронд харилцан буулт хийх боломж байгаа эсэхийг тодруулахыг оролдсон явдал юм. Зохиогч миний бие сэтгэцфизиологийн чиглэлээр шинэ мэдлэгтэй нөхөрлөх нь орчин үеийн оюутнуудад ирээдүйд хийх нээлт, ололт амжилтад нь урам зориг өгнө гэж найдаж байгаа ч шинэ мэдлэгийн урсгал тасралтгүй явагдаж байгаа тул номыг бичих, хэвлэх явцад энэ ном маань ч гэсэн хуучирч эхэлж байгаа гэсэн бодол, харамсал төрж байна" гэв.  

Зүүн гараас номын орчуулагч сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Б.Энхмаа, номын зохиогч ОХУ-ын Санкт-Петербург хотын А.И.Герценийн нэрэмжит СХУ-ы Улсын их сургуулийн профессор, доктор /Sc.D/ Елена Николаева, сэтгэл судлалын магистр /М.А/ А.Тэгшжаргал.

Эх сурвалж www.zms.mn