Б.Нямсүрэн

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” өсвөр үеийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа. Есөн орны 1100 гаруй өсвөрийн сүмоч өрсөлдөв. Монгол Улсаас 10 насны ангилалд 160 хүүхэд барилдсан. Үүнээс “Путонхуа” сургуулийн сурагч Ж.Түвшинтөгөлдөр мөнгө, Ж.Түвшинсайхан шигшээ наймд шалгарчээ. Харин 11 насанд Баянхонгор аймгийн сурагч Ц.Хаш-Эрдэнэ, Нийслэлийн 53 дугаар сургуулийн сурагч Ж.Дарханбаатар нар хүрэл медалийн эзэн болов. Өсвөрийн тамирчид багийн дүнгээр дөрөв ялж, шигшээ наймд шалгарчээ.

Эх сурвалж: www.zms.mn