Б.НЯМСҮРЭН

1. Луу жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн. Энэ нь түүний цагаан сарын барилдааны анхны түрүү юм.

2. 2022 онд төрийн наадамдаа түрүүлж аварга цолны эзэн болсон.

3. 1990 оны аравдугаар сарын 02-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн.

4. Үндэсний бөхөөр 21 настайгаасаа эхэлж барилдсан.

5. Аав ээжийн талаасаа бөхийн удамтай.

6. Анхны багш нь Б.Адъяахүү.

7. Монгол Улсын 25 дахь аварга.

8. Заалны барилдаанд 30 дахь түрүүгээ хүртээд байгаа.

9. Өндөр 186 см, 138 кг жинтэй.

10. ХААИС-ийн Газар зохион байгуулалтын ангийг төгссөн.

Эх сурвалж: www.zms.mn