Алехандро Г.Иньярритугийн найруулсан, Холливудын од Том Круз гол дүрд нь тоглосон “Digger” кино Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийж, эхний долоо хоногийн сүүлээр ердөө 8 сая долларын орлого олжээ. Дэлхий даяар 20 сая долларын орлого олсноор уг киноны нээлт ашиггүй эхэлж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. “Warner Bros.”-ын бүтээл энэ кино 180 сая долларын төсөвтэй бүтжээ.
Харин амралтын өдрүүдийн чартад Коллин Хуверын зохиолоос сэдэвлэсэн, Майкл Шоуолтер найруулсан “Verity” 32.6 сая доллараар тэргүүллээ. Кино 3510 кино театрт гарсан бөгөөд Энн Хэтэуэйгийн хувьд арилжааны амжилттай жилийг үргэлжлүүлж байна. Гэвч шүүмжлэгчдийн үнэлгээ муу буюу Rotten Tomatoes сайт дээр 34 хувьтай байна.
Эх сурвалж: zms.mn