ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Монголын залуучуудын холбооноос энэ оны шилдэг зургаан оюутан, гурван багшийг тодрууллаа. Тус холбооноос жил бүр их, дээд сургуулийн оюутан залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, амжилт бүтээлийг нь алдаршуулах, зөв хандлага, итгэл үнэмшлээр түүчээлсэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан залуучуудыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг "Алма-Матер-2023" оны шилдэг оюутан мөн Монгол Улсын боловсролын салбарт үнэт хувь нэмрээ оруулж буй багш, удирдагчдыг алдаршуулан шагнах "Алтангадас" арга хэмжээг зохион байгууллаа. 

Монголын залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн, доктор А.Санжмятав нээж, шилдэг багш, оюутнуудын шагналыг гардууллаа.

"Алтангадас" шилдэг багшаар Шинэ Монгол сургуулийн нийгмийн ухааны багш А.Сандаг-Очир.

Глобал удирдагч их сургуулийн захирал Г.Солонго. 

"Алма-Матер-2023"-ын шилдэг оюутнаар МУБИС-ийн докторын ангийн оюутан Б.Уудам.

МУБИС-ийн Баган ангийн багшийн IV курсийн оюутан А.Отгончулуун.

Хангай дээд сургуулийн Аялал жуулчлал, хөтөлбөрийн II курсийн оюутан М.Мөнххүлэг.

ДХИС-ийн Эрх зүй III курсийн оюутан Х.Нямцэцэг.

СЭЗИС-ийн IV курсийн оюутан Т.Номинчулуун.

СУИС-ийн Ардын дуу дуулаачийн IV курсийн оюутан Б.Давхарбаяр нар тодорлоо.

Эх сурвалж www.zms.mn