Р.ОЮУН

"Бодь мөрийн зэргийн сургаал орчин үед" эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлон хийд, Зүүн хүрээ коллеж, Бурхны шашин, соёл судлалын хүрээлэн хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ Халимагийн их сургуулийн доктор Бадма Меняев, академич Н.Бэгз, АНУ, Конгрессын номын сан, доктор М.Саруул-Эрдэнэ, АШУҮСИ-ийн Уламжлалт анагаах ухааны сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, судлаач, докторантууд бодь мөрийн зэргийн сургаал орчин үед хэрхэн холбогдож, хэрэгжиж байгаатай холбоотой олон сонирхолтой илтгэлийг хэлэлцлээ. Бодь мөрийн зэргийн судлал олон улсад, бодь мөрийн зэргийн сургаал орчин үед гэсэн хоёр хэсгээр хуралдсан юм. Эрдэм шинжилгээний хурал нь цаашид Богд Зонховын их дүйчин өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохиох аж. Мөн гадаад, дотоодын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодь мөрийн зэргийн судалгааг олон улсын судалгааны түвшинд эрчимжүүлэх зорилготой ажээ.

Эх сурвалж zms.mn