ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

"Grand tour-2023” аялал жуулчлалын улсын олимпиадад оролцогчид “Welcome to Mongolia” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үзэсгэлэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 13 их, дээд сургууль оролцож байгаа аж. Энэ жил аялал жуулчлалын салбарт 400 сая хөтөлбөр хэрэгжжээ. Аялал жуулчлалын их, дээд сургуулийн багш нар нийлж байгаад "Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг"-ийг байгуулан улсын олимпиад, эрдэм шинжилгээний хурал мөн салбартайгаа холбоотой олон ажлыг хийж байгаа аж. Энэ хүрээнд 400 сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөр зарлан 100 гаруй оюутныг баазууд дээр гурван сая төгрөгийн цалинтай дадлага хийж сургалтын төлбөрөө төлжээ. Мөн Байгаль орчны сайд 20 оюутанд нэг сая төгрөгийн сайдын нэрэмжит тэтгэлгийг олгосон байна. Өнгөрсөн жил 178 оюутан элсэж байсан бол энэ жил 512 оюутан элссэн нь энэ салбарын хүний нөөц нэмэгдэж байна. Түүгээр ч барахгүй аялал жуулчлалын мэргэжлийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулсан аж.    

 

Эх сурвалж www.zms.mn