Р.Оюун
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын төв сангийн АНУ-ын дээд боловсролын зөвлөгөө мэдээллийн төвд өнөөдөр АНУ-ын боловсролын үзэсгэлэн боллоо. Энэ үеэр АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг оюутан, сурагчдад зориулсан тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тухайлбал, Future Leaders Exchange Program / FLEX/ буюу ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэйгээр АНУ-ын Төрийн департаментын боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Ерөнхий боловсролын сургуулийн IX, X, XI ангийн сурагчдад зориулсан. АНУ-д ахлах сургуульд суралцангаа америк айлд амьдран, америк соёлтой танилцах боломжийг олгодог сурагч солилцооны хөтөлбөр юм.
Монгол Улсад FLEX хөтөлбөр АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогоор 150 сурагч энэ хөтөлбөрөөр АНУ-д суралцаж байна. FLEX хөтөлбөр нь жил бүр наймаас арваннэгдүгээр сарын хооронд сонгон шалгаруулалт явуулдаг. Шалгаруулалтад улсын, хувийн, хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй Монголын ЕБС-д суралцдаг бүх сурагч өргөдөл илгээх боломжтой ажээ. 2027-2028 оны хичээлийн жилд АНУ-д суралцах хөтөлбөрийн шалгаруулалт арав, арваннэгдүгээр сард орон даяар болох юм байна.
Эх сурвалж www.zms.mn