Р.Оюун

Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төслүүдийн нэг нь ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх КОICA төсөл долоон жил хэрэгжиж, дуусах гэж байна. БНСУ-ын Засгийн газрын зургаан сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгууллагын хөгжил, сургалтын чанар, судалгааны чадавх болон сургалт-судалгааны орчныг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжжээ. 2019 онд эхэлсэн төслийн хүрээнд сургалт, судалгааны 10 лаборатори байгуулж, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчилсэн, сургалт-судалгааны орчныг сайжруулсан, байгууллагын хөгжил, судалгааны чадавхыг бэхжүүлсэн байна. Төслийн долоон жилийн үр дүн, цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 11-нд болно.

 

Радио давтамж ба антены лаборатори.

Мульт медиа студи ба компьютерын харааны лаборатори.

Өндөр гүйцэтгэлтэй тооцооллын лаборатори.

Эх сурвалж www.zms.mn