Н.ЖАРГАЛМАА

Халуун орны хар салхи “Идалия” даваа гарагаас хүчирхэгжиж, долоо хоногийн сүүлээр Куба, Флорида мужуудыг дайрах төлөвтэй байгаа тухай амбан захирагч Рон ДеСантис мэдэгдэв. Энэ шуурга 60 миль/цаг (95 км/цаг) салхитай бөгөөд 2-р ангилалд хүрч, 96-110 миль/цаг хүртэл ширүүсэх эрсдэлтэй байна. 
АНУ-ын” Үндэсний хар салхины төв”-өөс ням гарагт мэдээллэснээр, шуурга одоогоор Юкатан сувгийн ойролцоо 145 миль (235 км) байгаа аж. Улмаар Кубын баруун хязгаараас өмнө зүгт мягмар гарагийн орой лхагва гарагт шилжих шөнө Флоридагийн баруун эрэг хүрнэ. Пэнхандл болон Жоржиа мужийн өмнөд хэсгээр тус хар салхины улмаас аадар бороо үргэлжлэн орсноор үерийн аюул нүүрлэх эрсдэлтэй гэдгийг Майами дахь цаг уурын албанаас  мэдээллээ. Амбан захирагч ДеСантис Флорида мужидын 33 хотод онц байдал зарлаж, онцгой байдлын хэлтэстэй хамтрах шуурганы өмнөх бэлтгэл байдлыг хангахаар ажиллаж байгаа ажээ. 

Эх сурвалж: www.polit.mn