Улсын арслан М.Бадарч 10.000 доллароор шагнуулав

0
хуваалцах
484
үзсэн

Б.Нямсүрэн

Тулгар  төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдсан. Тэгвэл “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит  бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан М.Бадарчийг 10.000 доллароор шагнав. Харин  үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Ц.Бямба-Отгонд 5.000 доллар гардуулан өгcөн юм. Тус шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, гавьяат жүжигчин Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар гардууллаа.

Эх сурвалж: www.zms.mn

буурал
Монголчуудын бөх бол хэн нэг нь л давах л наадам. Олон түмэнд хүлээлт хэцүү гээд урамгүй барилдсаныг хасна гэдэг буруу. Монгол бөх бол хугацаагүй тэмцээн. Харин хугацаалбал арай дээр арга сэднэ гэвэл хоёулаа л хасагдах байх. За хоёулаа болиё доо гээд барилдаанаас гарах чин сэтгэлгэ, олноо ухаарах бодол чухал. Амиа бодсон бөх удаан барилдаж байгааг үзэгчид харж л байгаа. Идэвх гаргасан гээд байгаа нөгөөх нь унагаж чадаагүй л байна шүү дээ. Монгол бөхөд даргаас гардаг өөр буруу нь допинг. Допинг илэрсэн гээд бүр эрх хасах буруу. Архи муу гэж мэднэ. Тэгсэн хэрнээ байгаад байна шүү дээ. Допингийн шинжилгээгээр илэрдэггүй допинг бий болчихсоныг ч бодууштай. Допингтой тэмцэхэд үр дүн гарахгүй. Допинг бол нэг талаас эм. Эм уусан хүний эрх хасна гэдэг бол... буруу. Энэ мэт зүйлийг анхаарч байж бөхийн холбоо нэр хүндтэй болно. Бас бөх хоорондын бүлэглэлийн хүчирхийллийг намжааж чадна. бөхийн холбооны тэргүүнд бодлоо дамжуулъя. Амжилт хүье.