ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Тулгар төрийн2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 114 багийн 900 гаруй баг оролцож аваргуудаа шалгарууллаа. Насанд хүрэгчдийн ангилалд Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтан транс", ахмадын ангилалд Г.Тогтохсүрэн ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэр Луу Адаацаг", өсвөрийн ангилалд Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн "Хул Шанд" баг түрүүлж цэц мэргэнээ гайхууллаа. 

Ах дүү шагай харваач Б.Хангэрэл, Б.Цэгцгэрэл.

Шагайн харвааны насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтан транс" баг.

"Алтан транс" багийн ахлагч Ч.Буянжаргал энэ өдөр Гарамгай мэргэн боллоо.

Өсвөрийн ангилалд түрүүлсэн Д.Эрдэнэбаатар ахалгчтай "Хул Шанд" баг.

Ахмадын ангилалд түрүүлсэн Г.Тогтохсүрэн ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэр Луу Адаацаг" баг.

"Дэлгэр Луу Адаацаг" багийн ахлагч Г.Тогтохсүрэн.

Шагай харвааны бяцхан оролцогч, долоон настай н.Мөнхтулга.

Эх сурвалж www.polit.mn