ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын улсын тэргүүний IV цэцэрлэг 1944 онд анх ажилчдын 25 хүүхэд авах журмаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 270 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болжээ. Мөн есөн бүлэг, 34 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ цэцэрлэгийн онцлог нь бяцхан багачууддаа монгол ёс заншил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой гэсэн. Түүгээр ч барахгүй багш, сурган хүмүүжүүлэгч нар нь монгол ёс заншлыг харуулсан өргөө цагаан гэртээ дээлтэй монгол, цагаан сар, монгол наадмыг тэмдэглэдэг аж. Мөн монголчуудын ахуйн соёл, уламжлалт тоглоом наадгайны талаар хүүхэд багачууддаа зааж, сургаж байна.

Эх сурвалж www.zms.mn